МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН "ХҮНСНИЙ ХАНГАМЖ - АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТИЙГ УЛИАСТАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН

       Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж - аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийг Завхан аймагт зохион байгууллаа.

         Аймгийн Засаг даргаар батлуулсан ажлын удирдамжийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн газар, ХБТХО хэлтэс, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тус ажлыг зохион байгуулсан.

         Нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг оролцож, аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, хоршоодын төлөөлөл, бизнес эрхлэгчид нийт 243 хүн хамрагдаж, хамтын оролцоо, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх төлөвлөгөөг хэлэлцлээ.

       "Хүнсний хувьсгал"-ыг аймгийн хэмжээнд эрчимтэй өрнүүлэн дэвшүүлсэн зорилго, зорилтоо ажил хэрэг болгохын төлөө иргэд, аж ахуй нэгж байгууллага, баялаг бүтээгчид, хүнс үйлдвэрлэгчдэд мэдээлэл хүргэж, Завханчууд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөдөлгөөнд нэгдлээ.

        Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын 2022 оны 36-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэлэлцүүлэг зохион байгууллалаа.

Тус төлөвлөгөөнд 20 зорилт 33 аргахэмжээг хэрэгжүүлэхээр эхний байдлаар боловсруулаад байна.